МАН-ын Бага хурал 10.00 цагт эхэлж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна

МАН-ын Бага хурал 10.00 цагт эхэлж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна

МАН-ын Бага хурал өнөөдөр 10.00 цагт эхэлж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн. Тиймээс Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг дэмжих эсэхийг өнөөдөр Бага хурлаар шийдвэрлэх юм. 

У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын дарга өмнөх хоёр жил Ерөнхий сайдаар ажилласан учраас үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж намын гишүүд нь үзэж байгаа бололтой. Үүнээс гадна тус намын дүрэмд намын дарга хариуцлагаа үүрч Ерөнхий сайдаар ажилладаг мөн бусад гишүүд Бага хурлын үеэр заалнаас нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг аж. 

Ерөнхий сайдыг Анхдугаар чуулганаар томилсноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заажээ.