Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга болно

Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга болно

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж УИХ-ын даргад Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн өрсөлдсөн гэх мэдээлэл байна. Түүний хувьд УИХ-ын даргад ч горилж байсан. 

Харин Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин хоёр дахь удаагаа ялалт байгуулсан, Аюулгүй байдал гадаадад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай билээ. 

МАН-аас бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг улирааж, дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг томилсон билээ.