Д.Нямхүү: 406 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэсэн

Д.Нямхүү: 406 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэсэн

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр " Өчигдөр нийт 406 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ОХУ-с ирсэн 21 настай оюутан 36 хоног эмчлүүлээд эдгэж дараагийн шатанд шилжлээ. 

Өнөөдөр өглөө эдгээд гарсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж төрсөн сайхан мэдээ байна.

Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 220, үүнээс эдгэсэн 176 хүн байна. Эмчлэгдэж байгаа 44 хүний биеийн байдал 33 нь хөнгөвтөр, 11 нь хүндэвтэр байна" гэв. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө