“Эрдэнэт хивс” ХХК-ийн хатаалгын цехд гал гарчээ

“Эрдэнэт хивс” ХХК-ийн хатаалгын цехд гал гарчээ

Өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Эрдэнэт хивс” ХХК-ийн хатаалгын цехд  тоног төхөөрөмж, ноос шатсан хэрэг 18 цагийн орчим гарсан байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81 дугаар ангийн алба хаагчид тус тус очиж галыг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.