Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ

Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ

МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Уг хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг  100 хувийн саналаар дэмжлээ.

Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ. 

Энэ талаар Д.Амарбаясгалан "МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага маш их байгаа. Улс төрийн намыг ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй, шударга ажилладаг болгохын төлөө бид энэ ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг дуусгах болоогүй байна. Тийм учраас би Ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана" гэв. 

ҮЗЭХ: