О.Баасанхүү: Би өмгөөлөгчийн эрхээ сэргээнэ

О.Баасанхүү: Би өмгөөлөгчийн эрхээ сэргээнэ

УИХ-ын гишүүнээр найман жил дараалан ажилласан О.Баасанхүү энэ жил Орхон аймагт нэр дэвшээд ялагдсан. Тэгвэл тэрбээр өмгөөлөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Энэ талаар тэрбээр өөрийх цахим хаягтаа "За өмгөөлөгчийн үнэмлэхээ сэргээж ажлаа эхлүүлье гэтэл үнэмлэх олгох байгууллага угаасаа байхгүй. Тийм байгууллага хэзээ нэгэн цагт байгуулагдсан үед үнэмлэх олгоно гэнэ" хэмээн бичжээ. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө өмгөөлөгчөөр тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хуульчаар ажиллаж байсан юм.