Төв аймгийн Засаг даргын ажлыг Д.Мөнхбаатарт шилжүүлжээ

Төв аймгийн Засаг даргын ажлыг Д.Мөнхбаатарт шилжүүлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 94 дүгээр захирамжаар Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32,7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарт даалгасан байна.