Бээжинд саатсан иргэдээ авчрахаар ниссэн МИАТ-ын онгоц “Саpital” нисэх буудалд газардлаа

Бээжинд саатсан иргэдээ авчрахаар ниссэн МИАТ-ын онгоц “Саpital” нисэх буудалд газардлаа

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгийн зорчигчдыг авчрахаар БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон OM7229 дугаартай нислэг Бээжин хотын "Capital" ОУНБ-д 17:19 цагт газардлаа.

Зорчигчдыг онгоцноос онгоцонд шилжүүлэн суулгах ажил үргэлжилж байгаа ба тус нислэг "Capital" ОУНБ-аас 18:50 цагт хөөрч "Буянт ухаа" ОУНБ-д 20:50 цагт буухаар төлөвлөж байна.

МИАТ-ын Сөүлээс ниссэн онгоцны нэг хөдөлгүүр агаарт эвдэрсний улмаас БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байсан юм.