Наадмын үеэр цагдаа нар баатрын хувцсаар жигдэрнэ

Наадмын үеэр цагдаа нар баатрын хувцсаар жигдэрнэ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөх , сур, шагайн харвааг "XII зуун цогцолбор" , зургаан насны морин уралдааныг “Хүй долоон худагт”  зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ.

Энэ жилийн үндэсний их баяр наадам бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэнд харуулахаар болж байна. “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ хэмээсэн. Тэгвэл түүний энэхүү санаачлагын хүрээнд 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус Монгол баатрын дээлээр жигдрэх болжээ.

Цагдаа нарын хувцас нь удаан хугацаагаар өмсөх, хөдлөж гүйхэд тохиромжтой байхаар зориулагдаж хийгддэг бөгөөд дээлний хувьд цагдаа нарт хэр тохиромжтой байх нь бодох асуудал юм.