Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай  холбогдох шүүр хурал өчигдөр эхэлж, өнөөдөр 14:30 минутаас дахин үргэлжилж байна.

Энэ үеэр Ж.Эрдэнэбат эрх нь зөрчигдөж байгаа тухайгаа хэвлэлийхэнд мэдэгджээ.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Гэвч уг газар нь улсын тусгай хамгаалалтад авсан Засгийн газрын захирамжийн дараа түүний дүү Ж.Эрдэнэтөгсийн компанид зарагдсан ч улсад буцаан олгосон газар ажээ.