Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзэн ял оноохоор боллоо

Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзэн ял оноохоор боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр шөнө 23.00 цагийн үед дуусч, шийдвэрээ танилцууллаа. 

Шүүхийн шийдвэрээр түүнийг гэм буруутайд тооцсон. Ингээд энэ сарын 6-ны 09.00 цагт түүнд ял оноох шүүх хурлыг хийхээр товлосон юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

Халдашгүй байдлын дэд хороо мөн уг хуралдаантай зэрэгцэн хуралдаж "Ж.Эрдэнэбат  бөгөөд хуульд заасан дээрх процессийг хангалгүйгээр  болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн чанд сахина/, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн, ХУУЛЬ БУС ПРОЦЕСС ЯВАГДАЖ БАЙНА гэж дэд хорооны гишүүд үзэж байна" гэсэн байна.