Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Ж.Эрдэнэбатыг ял сонсохыг мэдэж байсан уу

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Ж.Эрдэнэбатыг ял сонсохыг мэдэж байсан уу

Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

 Өчигдөр  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал болж гэм буруутай хэмээн үзсэн. Ингээд түүнд ял оногдуулах шүүх хурлыг энэ сарын 06-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлосон юм. 

Тэгвэл Ж.Эрдэнэбатад холбогдох шүүхийн дээрх шийдвэр гарахаас  зургаан цагийн өмнө Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Үүрийнтуяагийн цахим хуудаснаа бичсэн байр, суурь олны анхаарлыг татаад байна. 

Тодруулбал, тэрбээр "Өнөөдрөөс Сэлэнгэ аймаг руу гаа ажиллахаар боллоо. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэх хүсэл зорилго хэвээр" хэмээн бичжээ. 

Ингэж бичсэн нь Ж.Эрдэнэбатыг ял авахыг мэдэж байснаас гарцаагүй гэж хардах хүмүүс олон байна.

Түүний хувьд Ж.Эрдэнэбаттай сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн юм. Ж.Эрдэнэбат ял авбал Сэлэнэ аймагт дахин сонгууль болно. Уг сонгуульд тэрбээр амжилттай оролцох төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

Ямартай ч түүнтэй хамт АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хуулийн байгууллагад шалгагдаж буй учир сонгуульд өрсөлдөх, ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр түүнд боломж гарч ирэх нь гэж зарм хүмүүс харж байна.