Улсын аварга Э.Оюунболд бэлтгэлдээ гарчээ

Улсын аварга Э.Оюунболд бэлтгэлдээ гарчээ

Э.Оюунболд аварга бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхчүүдтэй Сүүж уулнаа бэлтгэлд гарчээ.

Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Түүний хувьд  14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлээд байгаа юм. Тиймээс шүүхий процесоос шалтгаалж Э.Оюунболд энэ жилийн наадамд зодоглох уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Ямартай ч тэрбээр өөрөө наадамд барилдахаар бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна.

Харин Бөхийн холбооны зүгээс түүнийг энэ жилийн наадамд барилдах боломжгүй хэмээн үзэж байгаа юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө