ЭЕШ-ын оноог шууд мэдээлнэ

ЭЕШ-ын оноог шууд мэдээлнэ

 Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ-ыг орон даяар энэ сарын 2-5-нд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд энэ онд 30 мянга 902 төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 27 мянга 999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2 мянга 903 нь өмнөх жилүүдэд Ерөнхий боловсролын сургууль төгссөн байна.

“COVID-19” тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтын нэг ангид 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ, сандалд суудлын хуваарилалт хийсэн бөгөөд нэг ангид 12 шалгуулагч шалгалт өгч байна. ЭЕШ-ыг нийслэлд 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байранд зохион байгуулж буй юм.

ЭЕШ-ын дүн оноо гаргах, засах үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Харин Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ын дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Шалгалтын жагсаалт, дүн оноог энэ  сарын 6-нд нийтэд зарлах ба “Батламж хуудас”-ыг энэ сарын 9-10-нд 2020 онд төгсөж буй сурагчдад аймаг/дүүргийн БСУГ/ хэлтсээр, өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан тараах юм.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө