У.Хүрэлсүх: Засгийн газар 14 яам, 17 сайдтай байна

2020-07-06 17:16

ЧУУЛГАН: Соёлын яамыг шинээр байгуулж үндсэн чиглэлийн зургаан яамтай ажиллана

"Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай" асуудлаар холбогдох хууль, тотоолын төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллахаар  бүтцийг боловсруулжээ. 

Ерөнхий чиг үүргийн яамд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам байна.

Харин Барилга, хот байгуулалтын ЯАМ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамд чиглэлийн яамд хамаарах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засийн газрын Хэрэг эрхлэх газрын гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

Мөн хэрэгжүүлэгч 23, тохируулагч 12 агентлагтай ажиллана. Биеийн тамир спортын хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулахаар боловсруулжээ. 

Чуулганы хуралдаан  үргэлжилж байна. 

ҮЗЭХ: 

2020-07-06 17:02

У.Хүрэлсүх: Засгийн газар 14 яам, 17 сайдтай байна

Чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Түүний танилцуулснаар 

  • Ерөнхий сайд
  • Шадар сайд
  • ЗГХЭГ-ын дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө