МҮХАҮТ-ийн дарга О.Амартүвшин АН-ын даргад нэрээ дэвшүүллээ

МҮХАҮТ-ийн дарга О.Амартүвшин АН-ын даргад нэрээ дэвшүүллээ

2020 оны УИХ-ын сонгуульд АН 11 суудал авч улмаар тус намын дарга С.Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэснээр АН-ын даргын сунгаа эхэлж, хэн эл албан тушаалд томилогдох нь олны анхаарлыг татаж буй.

Тэгвэл МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амартүвшин АН-ын даргад нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ Тэрбээр “2020 оны сонгуульд ард түмэн сонголтоо хийсэн. АН энэ удаагийн сонгуульд хангалтгүй оролцлоо. Бид эв нэгдэлгүй байсан нь АН-ын гол алдаа. Намаа шинэчилж, эв нэгдлээ хангах боломжтой” гэв.

АН-ын аравдугаар Их хурлыг наймдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэрлэсэн. Тус хурлаар нийт гишүүдээсээ сонгогдсон намын даргыг батламжилна гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаж намын даргын сонгууль зохион байгуулах шийдвэр гаргажээ. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ныг хүртэл бүртгэнэ. Улмаар долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ны хооронд сурталчилгааг зохион байгуулж, наймдугаар сарын 16-нд санал хураалт явахаар шийдвэрлэжээ.