БАРИМТ: Ж.Эрдэнэбатын өөрийгөө ялд унагасан ТОГТООЛ

БАРИМТ: Ж.Эрдэнэбатын өөрийгөө ялд унагасан ТОГТООЛ

Өчигдөр шүүхээс Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноосон.

ЯЛ ОНООСОН ҮНДЭСЛЭЛ /ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ/

  • Ж.Эрдэнэбат 2017.09.14-нд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол улсын стратегийн бүлэг орд газартай давхцал бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Улаансайр-2” гэх талбайг лицензээр “Элбэг орд" компанид өгчээ. Дараа нь уг лицензийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй нийлж байгуулсан /Ж.Эрдэнэбат 31 хувийг эзэмшдэг/ “Хэрх илч” компанидаа 5 саяар худалдан авч, өөрийн найз “Алтай констракшн”-ын Б.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан байна.

Мөн лиценз олгохыг хориглосон Дархан цаазат, байгалийн нөөц газрууд болох 5 аймгийн 8 суманд ЛИЦЕНЗ дүйцүүлэн олгохдоо хууль зөрчжээ.

ТОДРУУЛБАЛ, 

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн зааг
  • Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулын дурсгалт газрын хилийн зааг
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг
  • Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэдхангай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хилийн заагийн 43200 га талбайг бүхэлд нь
  • Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогт цэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сум зэрэг нийт ТАВАН аймгийн 10 суманд байрлах орд газарт “Азарган гол чоно” компани буюу үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, гүйцэтгэх захирал н.Түвшинжаргал нарт албан тушаалаа ашиглан давуу байдал олгож ЛИЦЕНЗ олгосон гэм буруутайд тооцож Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноожээ.

ТҮҮНИЙ ГАРГАСАН ТОГТООЛ БОЛОН ХОЛБОГДОХ БАРИМТ: