МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын асуудлаар түр хороо байгуулна

МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын асуудлаар түр хороо байгуулна

МАН-ын бүлгийн гишүүд Ж.Эрдэнэбатын асуудлаар түр хороо байгуулахаар бэлтгэж байгаа аж. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад шүүхээс зургаан жилийн хорих ял оноож, үргэлжлүүлэн хорьж байгаа юм. 

Тэгвэл түр хороо Ж.Эрдэнэбат гишүүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллах аж. Түр хороонд нэлээдгүй гишүүн багтаж буй талаар эх сурвалж мэдээлж байна. 

Тодруулбал, Түр хороо "Ж.Эрдэнэбат  бөгөөд хуульд заасан дээрх процессийг хангалгүйгээр  болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн чанд сахина/, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн, ХУУЛЬ БУС ПРОЦЕСС ЯВАГДАЖ БАЙНА" гэдэг чиглэлд ажиллах бололтой.