Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Тиймээс Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг 1994 онд батласан аж. Харин 2009 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх болсон юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ. 

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлүүдийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай .Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үдээд нийтийг хамарсан арга хэмжээнд хязгаарлалт тавьсан тул Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалыг цуцалжээ. Харин Төрийн далбаа мандуулах ёслол 9 цагт Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.