С.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, 16-н хүртэл хойшиллоо

С.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, 16-н хүртэл хойшиллоо

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан энэ оны долоодугаар сарын 06-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилсний дараа, долоодугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл завсарлалаа.

С.Баярцогтыг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэргээр шүүж байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар