УИХ-ын завсарлага дууссан ч, гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй байна

УИХ-ын завсарлага дууссан ч, гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй байна

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулсан.

Тэгвэл өнөөдөрр УИХ-ын завсарлага дуусаж, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх учиртай ч олонх нь тойргоосоо ирж амжаагүй байгаа аж.

Иймд маргааш хуралдах байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаан зэрэг цуцлагдах нөхцөл байдал үүсчээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулахаар төлөвлөөд байсан юм.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө