П.Бүрэнтөгс шинэ улсын аварга боллоо

П.Бүрэнтөгс шинэ улсын аварга боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЕСИЙН ДАВАА өндөрлөлөө.

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, улсын аварга цолонд хүрлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар УЛСЫН АВАРГА цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэгийг Увс аймгийн харьяат, "Увс нуур" дэвжээний бөх П.Бүрэнтөгсөд гардууллаа.