Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Өчигдөр /2025.07.08/ тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв талбайд ёслол төгөлдөр хүндэтгэн угтан авсан.
Тэгвэл өчигдөр орой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүлээн авч, хүндэтгэлийг дайллага болсон байна. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд манай УИХ, Засгийн газрын гишүүд болон манай улсад суугаа Японы иргэд оролцсон байна.
ВИДЕО:
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай Морин хуурын найрал хөгжимтэй хамтран Японы алдарт "Хамабэ но үта" аялгууг эгшиглүүлжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Япон улсын Цог Жавхлант эзэн хаан анх удаагаа гадаадад улсад хийл хөгжим тоглосон тохиолдол боллоо хэмээн онцолж байна.
ВИДЕО: