Тоглож байхдаа хоолойгоо боомилж, ухаангүй болсон хүүхдийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Тоглож байхдаа хоолойгоо боомилж, ухаангүй болсон хүүхдийг цагдаагийн алба хаагчид аварчээ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2020 оны долдугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон ,эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар шуурхай ажиллаж, нэг минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд "Истана" маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокын байдалтай, бие нь хөрсөн байдалтай байжээ.

Цагдаагийн алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажийг 20-иод минут буюу түргэн тусламж иртэл хийж ухаан оруулан, амь насыг нь аварчээ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хаана, юугаар тоглож байгаад хяналт тавихыг анхааруулж байна.

Эх сурвалж: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс