ВИДЕО: Барианд орж буй морийг уутаар үргээж, унаач хүүхэд эндэх дөхжээ

ВИДЕО: Барианд орж буй морийг уутаар үргээж, унаач хүүхэд эндэх дөхжээ

Энэ жилийн Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан олны шүүмжлэл дунд болж өндөрлөлөө. Учир нь олон уяачид жилийн турш уяаж, сойсон хурдан морьдоо улсын наадамд уралдуулж чадаагүй, сэтгэл гундуухан байгаа аж. Нөгөөтэй баяр наадмыг зохион байгуулах комиссын зарим албан тушаалтнуудыг уралдах морьдыг гарааны зурхайд мордуулахдаа бусдаас авилга авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл ч байна. 

Тодруулбал, тэд хурдан морьдын өндөр, үйлдвэрлэг байдлыг шинжиж гарааны зурхайдаа гаргахдаа бусдаас авилга авсан байж болзошгүй байгаа ажээ. Нөгөөтэй жирийн уяачдын морьдыг наадамд уралдуулалгүй хассан нь зарим уяачдын сэтгэлийг гонсойлгоод байгаа бололтой. 

-АЙРАГДАЖ БАЙГАА МОРЫГ УУТААР ҮРГЭЭЖ УРАЛДААНЫ ЗАМААС ХАСУУЛДАГ УЯАЧДАД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ-

Тэгвэл Төв аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалт, шүүлтийг иргэд шүүмжилж байна. Тодруулбал, тус аймаг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгуулжээ. Ингээд тус аймгийн наадамд 50 орчим даага уралдсан байна. Харин эхний таван даага барианы зурхайн үзүүр дээр ирэхэд Завхан аймгийн уугуул н.Нанзаддоржийн саарал зүсмийг даагыг “гялгар уут”-аар үргээж, унаач хүүхдийг газарт унагаж, саарал даагыг айрагдах боломжгүй болгожээ. Учир нь Төв аймгийн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс, айрагдаж явсан даагыг уутаар үргээж, айрагдах боломжийг хассан, цаашлаад унаач хүүхэд эндэх дөхсөн тус үйлдлийг үл тоож, саарал зүсмийн даагыг зургаа дугаар байрт барьсан байна. 

-ХУРДАН МОРИЙГ ГЯЛГАР УУТААР ҮРГЭЭЖ, УРАЛДААНЫ ЗАМААС ХАСДАГ БАЙДАЛ ГАРААД УДАЖ БАЙНА. НААДМЫН КОМИСС ҮЛ ТООДОГ-

Бид энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад “Хурдан морьдын зөвхөн өндрийг хэмжээд уралдуулдаг болохгүй бол үйлдвэрлэг байдал гэсэн үл мэдэх шалтгаанаар олон жирийн уяачдын морь хасагдаж, зарим хүмүүс авилгын хэрэгт холбогдож байх шиг байна. 

Мөн дээгүүр уралдаад барианы зурхайд ирж байгаа морийг гялгар уутаар үргээж, унаач хүүхдийг нь унагах байдал жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Харамсалтай нь энэ балмад үйлдлийг зохих байгууллага, албан тушаалтнууд үл тоож, зохих арга хэмжээг авахгүй байгаа. Энэ байдлаас болж хүүхэд эндэж байж л анхааралдаа авдаг болох байх манай төр засгийнхан. Уг нь гялгар уутаар үргээсэн унаач хүүхдийн морийг барианд оруулахгүй хасаж, уяачид нь хариуцлага тооцоод эхлэхээр засагдах ёстой л үйлдэл” гэсэн юм.