ШУУРХАЙ: Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа

ШУУРХАЙ: Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа

Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж, гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр/2020.07.14/ 20.00 цагт түр зогсоосон талаар Авто тээврийн үндэсний төв мэдээлж байна.

Мөн жолооч та бүхэн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхаараарай.

Увс аймгийн Тээврийн цагдаа, онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн холбогдох албан хаагчид газар дээр нь гүүр болон замыг засахаар ажиллаж байна.