Зам тээврийн ноцтой осол гарч 2 хүн амиа алдаж, 8 хүн түлэгджээ

Зам тээврийн ноцтой осол гарч 2 хүн амиа алдаж, 8 хүн түлэгджээ

Архангай аймгаас Завхан аймаг явах замыг ослын улмаас түр хаасан байна. Учир нь Архангай аймгийн давааны замд явж байсан шатахуун ачсан машин шатаж их хэмжээний гал түймэр гарчээ. Уг осолд  5 автомашин, нэг мотоцикл өртжээ.

Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай аймгийн Ихтамир суман дээр хаасан бөгөөд  Цагаан давааны ойр орчимд мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаагаад байгаа талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Уг ослын газарт эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Жолооч та бүхэн  замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу!

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба