МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг хэлэлцэнэ

МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг хэлэлцэнэ

УИХ-аар Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг  хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад өнөөдрөөс ирж байна. 

УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулж, саналыг нь сонссон юм. Энэ дагуу УИХ-ын чуулганы завсарлага дуусч, маргаашнаас хуваарийн дагуу ажиллана.

Тодруулбал, маргааш МАН-ын бүлэг хуралдаж гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг хэлэлцэх аж. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх иргэдийн гаргасан саналыг нэгтгэх асуудлыг хэлэлцэх юм байна. 

Иргэдтэй уулзсан уулзалтыг бүрэн эхээр бичиж, тэмдэглэж авсан иргэдийн саналыгҮндсэн хуулийг хэлэлцэх хэлэлцүүлгийн шатанд оруулах болно гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдэгдлээ.  




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө