Дарь-Эхийн замыг өнөөдрийн 22:00 цагаас эхлэн хаахыг анхааруулж байна

Дарь-Эхийн замыг өнөөдрийн 22:00 цагаас эхлэн хаахыг анхааруулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах,  "Дарь-Эхийн гудамж"-ны автозамыг шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, хоолойг суурилуулж байна.

Үүнтэй холбогдуулан тус хэсгийн замыг өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 8 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах аж.

Иймд тус жолооч нар, тээврийн хэрэгслийг уг замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав. Мөн тус замын дагуу орчинд амьдардаг иргэд доорх зурган дээрх гудамж дундуурх замыг сонгон хөдөлгөөнд оролцох аж.