Хамарын хийд чиглэлийн авто замыг түр хаажээ

Хамарын хийд чиглэлийн авто замыг түр хаажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг  үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул түр хугацаагаар хаажээ. 

Тус замыг засварлаж байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна. 

Мөн Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг энэ сарын 26-нд буюу өчигдөр 15:00 цагт нээсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.