Ийржи Бродский: Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой холбоогүй

Ийржи Бродский: Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой холбоогүй

Тээврийн машинд 25 хоног дайгдаж Чех улсаас ирсэн охины явдлаас хойш Чех улс манай 170 иргэний онгоцны зардал, тусгаарлах байрны хөлсийг хариуцах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 10-нд ирэх нислэг Чехээс ирсэн охинтой холбоогүй гэдгийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр "Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой огт холбоогүй бөгөөд Чехийн Засгийн Газар дөрөвдүгээр сарын 10-нд уг нислэгийг санал болгосон болно" хэмээн бичсэн байна. Ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах болсон. Үүний дотор Чех улс багтаж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-ны өдөр Прага-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэх юм.

Уг нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг ЗГ гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа" хэмээн мэдээлжээ.




ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ