300 жил хаалттай байсан арлыг олон нийтэд нээлттэй болгожээ

300 жил хаалттай байсан арлыг олон нийтэд нээлттэй болгожээ

АНУ-ын Массачусетс мужид орших Сипсон арлыг олон нийтэд нээлттэй болгожээ. Тус арлыг 1711 онд нутгийн уугуул иргэд цагаан арьстнуудад зарсан бөгөөд  өнөөг хүртэл хувийн эзэмшилд байсан юм.

Арлыг байгаль хамгаалах байгууллагууд дөрвөн жилийн турш сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсны үр дүнд хөрөнгө босгон худалдан авчээ.

Сипсон арал нь цаашдаа олон нийтийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх байгалийн үзэсгэлэнт газар болох бөгөөд одоогоор арлын экосистемийг сэргээх ажлууд хийгдэж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 23 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ