"Урт цагаан"-ы гудамж Улаанбаатарын анхны авто машингүй гудамж болно

"Урт цагаан"-ы гудамж Улаанбаатарын анхны авто машингүй гудамж болно

Нийслэлийн өмчийн III байр болох “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан явагдсан билээ. Уг уралдаанд д “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгарчээ.

Зураг төслөөр "Урт цагаан"-ыг Улаанбаатар хотын машингүй, анхны гудамж байхаар төлөвлөж, тус барилгын анхны үндсэн загварыг шингээсэн, нийслэл хотын өмнөх үе, орчин цаг болон ирээдүйг давхар илэрхийлсэн, долоон давхар, албан байраас гадна автомашины бүрэн зогсоолтой, үзвэр, үйлчилгээ бүхий цогцолбор төв байхаар төлөвлөсөн байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Барилгын зураг төслийн уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулсан байна.




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө