“Google” компани ОХУ болон БНХАУ-тай холбоотой 2,5 мянга гаруй сувгийг хаажээ

“Google” компани ОХУ болон БНХАУ-тай холбоотой 2,5 мянга гаруй сувгийг хаажээ

Америкийн “Google” компани хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор энэ оны хоёрдугаар улиралд “YouTube”-н Хятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг илрүүлж, хаажээ.

“Google” компанийн мэдээлснээр, тавдугаар сараас зургаадугаар сарын хугацаанд БНХАУ-тай холбоотой 2596 сувгийг олж илрүүлэхэд дийлэнх нь улс төрийн бус утга агуулгатай контент, сурталчилгаанууд байжээ.


Харин багахан хувь нь хятад хэлээр нийтэлсэн АНУ-д коронавирусийн цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн тухай мэдээллүүдийг нийтэлсэн сувгууд байжээ. Түүнчлэн ОХУ-тай холбоотой 87 сувгийг хаасан байна. Эдгээр сувгийн дийлэнх нь орос хэлээр ОХУ-ын дотоод бодлого, олон улсын үйл явдлуудыг харуулсан  дүрс бичлэгүүдийг нийтэлсэн байжээ.  

Эх сурвалж: TASS