Дундговь аймагт хоёр хүн аянганд цохиулж, нэг нь нас баржээ

Дундговь аймагт хоёр хүн аянганд цохиулж, нэг нь нас баржээ

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороотой өдрүүд үргэлжилж буй. Өнөөдөр говийн аймгуудад орсон дуу цахилгаантай борооноор Дундговь аймгийн Дэрэн суманд хоёр хүн аянганд цохиулж, нэг нь нас барсан тухай тус аймгийн Засаг дарга н.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Иймээс дуу цахилгаантай бороо орж байх үед гэрээсээ гарахгүй байх, цахилгааний эх үүсвэр, метал эд зүйлсээс хол байх, морь унаж байгаа бол хурдан давхихгүй байх, олуулаа яваа тохиолдолд бөөгнөрч нэг дор цуглахгүй байхыг сануулж байна.

Наймдугаар сард нийт нутгаар усархаг хур бороо орох төлөвтэй байгаа тул мөндөр, үер усны аюул болон говийн аймгийнхан нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.




Өнөөдөр бич өдөр

11 минутын өмнө