Ардчилсан эмэгтэйчүүд чөлөөт уулзалт зохион байгууллаа

Ардчилсан эмэгтэйчүүд чөлөөт уулзалт зохион байгууллаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ эмэгтэйчүүд чөлөөт уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Мөн өнгөрсөн сонгуулийн алдаа, дутагдлыг дүгнэн хэлэлцэж, удахгүй болох орон нутгийн сонгуульд хэрхэн ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад АЭХ-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн З.Нарантуяа, Р.Бурмаа, Батцэцэг, Г.Оюунгэрэл, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө