АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон манай улсад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон манай улсад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон манай улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Улаанбаатарт ирлээ.

Түүнийг Монгол Улсаас АНУ-д суух элчин сайд Ё.Отгонбаяр, Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар угтан авсан юм.

Тэрбээр өнөөдөр Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатартай уулзлаа. 

Жон Роберт Болтон нь гадаад харилцаанд консерватив үзэл баримталдаг бөгөөд нэн ялангуяа Хойд Солонгос, Иран, Куба, ОХУ-тай холбоотой асуудлаар хатуу чиг шугам баримталдгаараа онцгой.  Тодруулбал, Р.Рейганы гадаад бодлогыг тууштай дэмжигч, БННамын гурван засгийн газарт томоохон албан тушаал хашсан, гадаад бодлогын хатуу чиг шугамыг баримтлагч ажээ.

Жон Болтон өөрийн айлчлалын талаар "Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Албаны хүмүүстэй хийх уулзалтаас Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа" гэжээ.