Монгол улсын аварга П.Бүрэнтөгсөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 4 аварга оролцож байна

Монгол улсын аварга П.Бүрэнтөгсөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 4 аварга оролцож байна

Энэ жилийн улсын их баяр наадмаар ес давж түрүүлэн “Аварга” цол хүртсэн П.Бүрэнтөгс, найм давж үзүүрлэсэн Н.Батсуурь, тав давж “Улсын начин” цол хүртсэн Ц.Мөнхбаяр нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Увс аймгийн Улаангом хотноо болж байна. Энэхүү арга хэмжээнд дөрвөн аварга хүрэлцэн иржээ.

Өмнөх жилүүдэд аварга цол авсан бөхчүүдэд зориулан бөх барилдуулж, хурдан морь уралдуулдаг байсан бол энэ жил коронавирусийн халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баяр наадам хийгээгүй аж. Мөн өнөөдөр Давст сумын иргэд шинэхэн аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм байна.