ВИДЕО: Айл мөргөж, хүүхэд гэмтээсэн эмэгтэй жолооч хоёр аяга айраг уусан байжээ

ВИДЕО: Айл мөргөж, хүүхэд гэмтээсэн эмэгтэй жолооч хоёр аяга айраг уусан байжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Зүүн салааны эцэст зам тээврийн ноцтой осол гарч, багас насны хоёр хүүхэд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр мөргөж 2 болон 3 настай хүүхдүүдийг 20 гаруй настай ээжтэй нь хамт мөргөж гэмтээсэн байна. Хохирогчдын гэр бүл яаралтай ГССҮТ-рүү хүргэгдсэн байна.

Жолоо барьж явсан эмэгтэй “би архи уугаагүй, хоёр аяга айраг л уусан. Маш их харамсаж байна” хэмээн мэдүүлсэн бөгөөд хэрэг тарих үедээ бага насны дөрвөн хүүхдээ тээвэрлэж явжээ.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө