БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Солонгост сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг аадар бороо орж, үер усны гамшигт нэрвэгдэн 28 иргэн амь насаа алдан, 11 иргэн сураггүй болж, найман иргэн хүнд бэртжээ. Үерийн гамшигт 2800 өрхийн 4400 орчим иргэн орон гэргүй болсон ба дээрх тоо өсөн нэмэгдсээр байна. 

Энэ сарын 9 болон 10-ны өдрүүдэд Сөүл хот болон төвийн бүс нутгаар бороо үргэлжлэн орж, усны түвшин дээд тал нь 500 мм-ээр нэмэгдэх тул иргэд та бүхнийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Төвийн бүс нутгаар энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилсэн усархаг бороотой байна. Маргааш буюу наймдугаар сарын 10-ны өдөр өмнө зүгийн нутгаар 200~300мм хур тунадас нэмэгдэж орохын зэрэгцээ далайн хүчтэй салхи шуурга болохыг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна. Өмнө зүгийн нутгаар  Наймдугаар 10-ны өдөр хүртэл усархаг бороотой.

Нийт нутгаар уул хөрсний нуралт ноцтой аюултай түвшинд хүрч байгаа тул иргэд та бүхэн болгоомжтой сонор сэрэмжтэй байж үер усны гамшгийн бүсэд болон нуралт үүсч болзошгүй газраар зорчихгүй байх, цаг агаарын мэдээ, ОБЕГ- ын аюулгүй газарт нүүн очихыг анхааруулсан мэдээ зэргийг анхааралтай сонсон хэрэгжүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж болгоомжтой аюулгүй байдлаа ханган ажиллахыг анхааруулья!

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө