Гадаад валютын нөөцийн хэмжээгээр БНХАУ дэлхийд тэргүүлэв

Гадаад валютын нөөцийн хэмжээгээр БНХАУ дэлхийд тэргүүлэв

Дэлхийн улс орнуудын баялаг, төрийн сан хөмрөгийн чинээлэг байдлыг хэмждэг хоёр үндсэн үзүүлэлт байдаг. Үүнд:

Нэгд төв болон бусад банкуудад хадгалагдаж буй алтны нөөцийн хэмжээгээр,
Хоёрт. Тухайн улс орны Төвбанк болон Төрийн санд бүртгэлтэй байгаа гадаад валютын нөөцөөр хэмждэг аж.


Тэгвэл БНХАУ гадаад валютын нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, харин алтны нөөцөөр долдугаарт жагсжээ.

Өнгөрсөн сард тус улсын гадаад валютын албан нөөц $42.1 тэрбум ам доллараар буюу 1.4 хувиар нэмэгдэж, одоогоор $3,112.3 тэрбум ам долларт ($3.1 их наяд) хүрсэн байна. Гадаад валютын нөөцөөр Хятад улсын дараа Япон($1.4 их наяд), Щвейцари ($850.0 тэрбум), ОХУ ($562.0 тэрбум), Саудын Араб ($501.0 тэрбум) жагсаж байна. БНХАУ-ын гадаад валютын нөөцийн хэмжээг дүйцүүлж үзвэл Энэтхэг, эсвэл Герман улсын нэг жилийн ДНБ-ний хэмжээтэй тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж:ChinaDaily