Есдүгээр сарын 1-ээс сурагчдын хичээлийн агуулгыг нөхөх хөтөлбөр орно

Есдүгээр сарын 1-ээс сурагчдын хичээлийн агуулгыг нөхөх хөтөлбөр орно

Цар тахлын улмаас өнгөрсөн хичээлийн жилийн 50 орчим хувийг цахимаар орсонтой холбоотойгоор 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх хичээлийн жилд судалсан байвал зохих агуулгыг бататгах, нөхөх хөтөлбөр орохоор болжээ.

Тодруулбал, өмнөх хичээлийн жилд судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж, агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд [email protected], parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.