ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

ОХУ-ын Волгоград хотын шатахуун түгээх станцад дэлбэрэлт болж, 13 хүн шархдаад байна. Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дотор гал унтраах ангийн албан хаагчид ч байсан аж.

Орон нутгийн цагаар өнөөдөр 12:40 минутад тус станцад гал гарсан бөгөөд гал унтраах ангийн ажилчид яаралтай ирж, ажиллаж эхэлсэн байна.

Гал гарч эхэлснээс хойш хэдхэн минутын дараа дэлбэрэлт болсон хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор бусад шатахуунтай блокуудыг аюулгүй болгохоор ажиллаж байгаа бөгөөд гал 1000 метр кв газарт тархаад байгаа аж.

Эх сурвалж: Foxnews, Independent