Улсын онцгой комисс иргэдээс авлига авдаг эсэх асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Улсын онцгой комисс иргэдээс авлига авдаг эсэх асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа Иргэний онцгой комиссыг байгуулж иргэдийн ирсэн санал, гомдлын дагуу Улсын онцгой комиссыг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. 

Тодруулбал, Улсын онцгой комисс нь иргэдийг тусгай үүргийн онгоцонд багтаахдаа авлига авдаг байж болзошгүй гэх асуудлыг шалгуулахаар хандсан юм. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас түүний хүсэлтэд хариу өгчээ. 

Тодруулбал, С.Одонтуяагийн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийж эхэлсэн хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдэгджээ.




Улаанбаатарт 18 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө