Монголын эмэгтэй даамчид дэлхийн аваргын төлөө Беларусийн тамирчидтай өрсөлдөнө

Монголын эмэгтэй даамчид дэлхийн аваргын төлөө Беларусийн тамирчидтай өрсөлдөнө

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн зургадугаар сарын 15-наас эхэлсэн билээ. Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 баг тамирчид оролцож байгаа.

Үүнээс Монголын эмэгтэй баг тамирчид өнгөрсөн даваа, мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө тоглохоор болжээ. Аваргын цомын төлөө  Беларусь улсын багтай тоглох бөгөөд тэмцээн  энэ сарын 14, 15-нд  23.00 цагаас www.lidraughts.org сайтаар явагдах юм.




“BONUS BOOST” BSB-д

2 цагийн өмнө