БИЧЛЭГ: Найрамдал зуслангийн дээвэр засах тендерийг будлиантуулснаас болж амрагч хүүхдүүд зунжин борооны усанд норжээ

БИЧЛЭГ: Найрамдал зуслангийн дээвэр засах тендерийг будлиантуулснаас болж амрагч хүүхдүүд зунжин борооны усанд норжээ

- ДЭЭВРЭЭС НЬ УС ГООЖСОН ӨРӨӨНД АМРАГЧ ХҮҮХДҮҮД ЗУНЫГ ӨНГӨРҮҮЛЭВ -

Олон улсын Найрамдал зуслан гэж тордож, өөд нь татах хүнгүй байгууллага болжээ. Менежментийн шинэчлэл, өргөтөл, өнгө оруулах ажлыг огт хийгээгүйгээс болж зуслангийн байр жилээс жилд хуучирч, үйл ажиллагаа нь муудсаар байна. 

Тодруулбал, хүүхэд багачуудын нэрлэж заншснаар хөлөг цагаан буюу өвлийн амралтын байрны дээврийг тендер огт зарлахгүйгээр “Бибино” ХХК-аар хуулуулж хаяснаар амрагч хүүхдүүд зунжин борооны усанд норжээ. 

Учрыг тодруулбал тус байрны дээвэр бага зэрэг дусаал дусаж урсгал засвар хийх шаардлагатай болсон нь үнэн юм байна. Гэтэл 2020 оны 3-р сард Ш.Одончимэг захирал ямар ч тендер шалгаруулалтгүйгээр “Бибино” ХХК-аар 50.0 сая төгрөгөөр дээврийг шинэчлэхээр тохирч 110 м.кв хар цаасыг нь шууд хулуулсан байна. Хуулийн дагуу 10-аас дээш сая төгрөгийн худалдан авалт, гэрээнд заавал тендер зарлах ёстой. Гэтэл хууль зөрчиж “Бибино” ХХК-аар ажлаа эхлүүлсэн нь асуудал дагуулж эхэлсэн тул арга буюу нэр төдий тендер зарлах болсон байна.

Удалгүй 4 сарын 13-нд эхний тендерийг явуулж “Бибино” ХХК ганцаараа ортол 1 сая төгрөгийн татварын өртэй болох нь үнэлгээний явцад илэрч тендерийг хүчингүй болгож дахин тендер зарлав. Улмаар 4-р сарын 20-нд хоёр дахь шатны тендерийг зохион байгуулахад “Бибино” ХХК нь үнийн саналаар ялагдаж, “Зөв тэнхлэг” ХХК-ыг үнэлгээний хороо дэмжсэн шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэж дээврийн ажлаа хэдийн эхэлсэн “Бибино” ХХК нь ч гэрээ байгуулж чаддаггүй, “Зөв тэнхлэг” ХХК-тайгаа ч гэрээ хийдэггүй бантангийн байдалд орж хуулсан дээвэртэй байрандаа хүүхдүүд авч нөгөө хэд нь зунжингаа үерийн ус балгаж тоглосон байна. Ийм л  ажлаа зөв зохион байгуулж чаддаггүй, хууль дүрмээ мэддэггүй хүнээр Монголдоо ганц байгаа олон улсын хүүхдийн зуслангаа удирдуулж байна.

Олон улсын “Найрамдал” төв 1978 онд Оросуудын тусламжаар баригдаж байсан түүхтэй. Монголчууд өөрсдийн санаачлагаар хүүхдүүддээ барьсан олигтой зуслангүй. Гэтэл ганц байгаагаа газрыг нь хэдэн талаас хэмлэж, хүүхэд амрах байрыг бохирын нүхээр бүслээд зогсохгүй удирдлагууд нь ажлаа иймэрхүү “дампуу” хийж байхад хариуцлага тооцдог дарга, сайд гэж алга. Нүдэн балай чихэн дүлий явсаар л байна. Монголын төр үнэхээр хүүхдэд ээлгүй нь үнэн юм даа. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 




Улаанбаатарт 23 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ