Бор-Өндөрийн төмөр зам үерийн улмаас эвдэрчээ

Бор-Өндөрийн төмөр зам үерийн улмаас эвдэрчээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  их хэмжээний борооны улмаас үер болж, төмөр зам эвдэрчээ. Зам эвдрэх үеэр галт тэрэгний хөдөлгөөнгүй байсан тул ямар нэгэн хохирол учраагүй байна. Тус төмөр зам нь өнгөрсөн онд шинээр хийгдсэн зам юм. Одоогоор эвдрэлийг засах, хөдөлгөөнийг эрсдэлгүй болгохоор холбогдох албаныхан ажиллаж байна.