БНАСАУ Өмнөд Солонгостой хил залгаа орших Кесонд тогтоосон хөл хориогоо цуцалжээ

БНАСАУ Өмнөд Солонгостой хил залгаа орших Кесонд тогтоосон хөл хориогоо цуцалжээ

БНАСУ-ын Кесон хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Тус хотод долдугаар сарын 24-ээс эхлэн хөл хорио тогтоосон юм.

Учир нь вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн хүн Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэсэн байсан бөгөөд долдугаар сарын 19-нд Хойд Солонгосын Кэсон хот руу хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдсон юм.

Үүнтэй холбогдуулан Кэсон хотод хөл хорионы чанга дэглэм тогтоож, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэлэлцэхээр долдугаар сарын 25-нд Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоог шуурхай хуралдуулж байжээ.