Монголын өсвөрийн баг тамирчид ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөж байна

Монголын өсвөрийн баг тамирчид ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөж байна

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-гийн U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас хойшилсон тул онлайнаар зохион байгуулагдаж байна. 

Тус тэмцээнд Азийн бүс нутагт Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй далайн бүсийн улсууд нэмэгдсэн ба Монгол Улсын эрэгтэй баг Иран, Тахити, Самоа, Шинэ Гвиней улсуудтай нэг хэсэгт оржээ. Харин эмэгтэй баг Тайланд, Ливан, Тахити, Гуам зэрэг улсуудтай нэг хэсэгт өрсөлдлөө.

FIBA U17 насны Дэлхийн аваргад оролцох эрхээ авсан 16 баг шууд үндсэн хэсэгт өрсөлдөж байгаа бол манай улс нэмэлт эрхийн төлөө урьдчилсан хэсгээс өрсөлдөж эхэлсэн юм. Тэмцээний дүн маргааш гарах ба Ази тивээс 2 улс эрхээ авч Дэлхийн 16 улстай өрсөлдөх юм.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ