Хойд Солонгос коронавирусийн эрсдэлээс сэргийлэхийн тулд гадаадын орны тусламж авахаас татгалзлаа

Хойд Солонгос коронавирусийн эрсдэлээс сэргийлэхийн тулд гадаадын орны тусламж авахаас татгалзлаа

Сүүлийн өдрүүдэд БНАСУ-д хүчтэй аадар бороо орж, үерийн улмаас багагүй хохирол амсаад байгаа. Тэгвэл тус улсад гаднын хэд хэдэн орон болон хүмүүнлэгийн байгууллагууд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм. Харин БНАСУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусийн эрсдэлээс улс орноо хамгаалахын тулд гаднын орнуудаас ямар нэгэн тусламж авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр энэ талаар “Дэлхий даяар тархсан аюулт өвчнөөс бид сэргийлэхийн тулд хорио цээрийн дэглэмийг чангатгах хэрэгтэй. Хэдийгээр манай улс үерийн улмаас хохирол амссан ч гадны орны тусламжийг хил нэвтрүүлэхгүй” гэжээ.

Үерийн улмаас Хойд Солонгост нийт 39,296 га будааны талбай сүйдэж, 16,680 байшин, 630 орчим нийтийн барилга үерт автан мөн устсан хэмээн тус улсын төв телевизээс мэдээлжээ.

Эх сурвалж:Yonhap




Улаанбаатарт 23 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ